images

“Samsung Electronics”-ын ашиг 932.8 хувиар нэмэгдэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-01


   Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани мягмар гарагт 2024 оны эхний улиралд үйл ажиллагааны ашиг нь 932.8 хувиар нэмэгдсэнийг зарлалаа. Компанийн орлого энэ оны 1-3 дугаар сард 71.92 тэрбум вон байсан бол үйл ажиллагааны ашиг нь 6.61 тэрбум вон болсон аж. Өөрөөр хэлбэл, орлого нь эхний улирлын төгсгөл гуравдугаар сард өмнөх жилийнхээс 12.81 хувиар өссөнөөр ашиг нь дээрх хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүнд S24 шинэ загварын гар утасны борлуулалт, өөрсдөө чип буюу санах ой үйлдвэрлэх болсон нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь компанийн нэгж хувьцааны үнийг өсгөөд зогсохгүй дөрөвдүгээр сарын эхээр АНУ-аас 6.4 тэрбум хүртэлх долларын хөрөнгө оруулалт авахаар болсон юм. Уг хөрөнгөөр Техас мужид чипний үйлдвэр барих ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.