images

Хэнтий: Мэнэнгийн отрядад цэргийн алба хаасан залуус халагдаж иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Дорнод аймгийн Халхгол сумын Мэнэнгийн отряд буюу хилийн цэргийн 0198, хилийн цэргийн 0306 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан Хэнтийн залуус өчигдөр нутагтаа иржээ. Тэд өнгөрсөн оны нэгдүгээр ээлжинд цэрэг татагдан очоод албаа амжилттай дүүргээд ирж буй нь энэ юм. Харин маргааш 2024 оны нэгдүгээр ээлжид алба хаах залуус цэргийн ангиуд руугаа мордоно. Мөн тэдгээр алба хаагчид дундаас хилийн цэргийн 0306 дугаар ангид Хэрлэн сумаас алба хаасан дэд түрүүч Х.Чинбаяр, Дэлгэрхаан сумаас алба хаасан түрүүч Г.Батдорж нар хилийн зөрчил илрүүлсэн амжилттайгаар албаа хаагаад иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.