images

Малчид нэгдээд хоршоо байгуулбал 5 га газар олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Монгол улсын Засгийн газраас малчдын “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн мал аж ахуйд тулгарч буй сөрөг нөлөөллийг бууруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж эхлээд байгаа билээ. Энэ хүрээнд Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад өөрчлөлт оруулж, малчдын хоршоонд нэг удаа таван га хүртэлх газрыг эзэмшүүлэхээр болжээ. Ингэхдээ төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршоодод олгох гэнэ. Өөрөөр хэлбэл, малчид нэгдэн эзэмшсэн газар дээрээ мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ эрхлэх, мал эмнэлгийн үйлчилгээ, малын бордоо бэлтгэх, тэжээлийн ургамал тарих, хөдөө аж ахуйн зориулалтаар барилга байгууламж, эрчимжсэн ферм, мал нядалгаа, цех, түүхий эд авах цэг, мах сүү цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой юм.

   Түүнчлэн малчдыг өвөлжөө хаваржааныхаа газарт ногоон тэжээл тарих бололцоог бүрдүүлэхээр импортоор оруулж ирсэн болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувуун аж ахуйн техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэргийг 2025 оны нэгдүгээр сар хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас дөрвөн жилийн хугацаанд чөлөөлсөн байна. Дашрамд дурдахад, эзэмшсэн газраа хоёр жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй тохиолдолд хурааж авах зохицуулалтыг хуульд тусгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.