images

Өмнөговь аймаг дөрвөн шилдэг тамирчиндаа тус бүр 2 өрөө байр өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-01


   Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 17 дугаар хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Үүний дотор аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид болох сагсан бөмбөгийн дээд лигийн “BCH Гарьд” багийн тамирчин Б.Мөнхболд, гар бөмбөгийн дээд лигийн “Өмнөговь Шанх Транс” багийн тамирчин Б.Батсуурь, “Өмнөговь Шанх Транс” багийн ахлагч З.Баярт, сагсан бөмбөгийн дээд лигийн дасгалжуулагч Б.Өлзийбат нарт тус бүр хоёр өрөө орон сууц өгөхөөр болжээ. Эдгээр тамирчид нь улсдаа төдийгүй тив дэлхийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлэхээс гадна шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.