images

Түлэнхийн эмч, сувилагчдыг Тайванийн цэргийн төв эмнэлэгт мэргэшүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-30


   Тайванийн цэргийн төв эмнэлгийн удирдлагууд, эмч нарын төлөөлөл энэ сарын 26-нд манай улсад ирж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар талууд цаашид хамтарч хийх үйл ажиллагааны чиглэл, зорилтуудын талаар ярилцжээ. Тайванийн цэргийн эмнэлэг, Гэмтлийн эмнэлэгтэй 2019 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ГССҮТ-ийн гар сарвууны мэс засал, нурууны мэс засал, насанд хүрэгсдийн мэс засал, салбар эмнэлгийн түлэнхийн тасгаас таван хүнийг 2022 онд Тайваньд сургасан билээ. Тэгвэл энэ удаа Тайванийн төлөөлөгчид ГССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний чиглэлээр түлэнхийн эмч, сувилагч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, үзлэг оношилгоо болон мэс заслын эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.