images

Улаан тайгын байгаль хамгаалагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-30


   Хөвсгөл аймгийн Улаан тайгын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон тэдний гэр бүл, Улаан-Уул сумын байгаль хамгаалагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын алба хаагчдыг өнөөдөр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулжээ. Ингэхдээ нийт 73 хүнд зүрхний бичлэг, дотор, даралт, эхо үзлэг, эмэгтэйчүүд, элэгний В, С вирус, сахарын шинжилгээ, сэргээн засах зэрэг оношилгоог үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Үзлэгийг клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Одонтуяа тэргүүтэй баг, Гавьяат эмч С.Батболд, Клиникийн профессор М.Дулмаа, Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Батхишиг нар хамтран суманд нь очиж зохион байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.