images

Хятадаас урьд өмнө олдож байгаагүй шинэ зүйлийн үлэг гүрвэлийн өндөг олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   Хятадын Шаньдун мужийн Лайянь хотоос олдсон өндөг шинэ зүйлийн үлэг гүрвэлийнх байсан талаар “Global Times” сонин ням гарагт мэдээлэв. Өндгийг анх 2019 онд олон улсын хамтарсан шинжлэх ухааны экспедиц Лайянь хот дахь малтлагын явцад илэрсэн үлэг гүрвэлийн үүрнээс олжээ. Өмнө нь олдсон үлэг гүрвэлийн өндгүүдтэй харьцуулан судалснаар энэ өндөг нь урьд өмнө олдож байгаагүй шинэ зүйлийнх болохыг тогтоосон байна. Харин амьдарч байсан цаг хугацааг нь Цэрдийн галавын сүүл үе гэж тооцоолжээ. Эдгээр эрдэмтэд зөвхөн шинэ зүйлийн өндөг олоод зогсохгүй хүрээлэн буй орчны дарамтын хариуд эртний организмуудын дасан зохицох механизм ямар байсныг, Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн зүйлүүдийн хувьслыг судлах цаашдын судалгааны цогц талбараа олсон гэж үзсэн аж. Тус судалгааны багийнхан одоогийн байдлаар Лайянь хотоос таван овог, есөн төрлийн 12 зүйлийн үлэг гүрвэлийн яс, таван овгийн үлэг гүрвэлийн 13 өндөг, 72 төрлийн 300 шавжны үлдэгдэл олсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.