images

Монгол банхар дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн цом хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-30


   Дэлхийн аварга шалгаруулах нохойн үзэсгэлэн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын нийслэл Загреб хотноо болж өндөрлөлөө. Тэмцээнд 98 орны 376 үүлдэр 18355 нохой оролцсоны дотор манай улсаас Хангарьд, Гүен, Толигор дуудлагатай гурван монгол банхрыг найман хүнтэй баг аваачсан юм. Тэгвэл манай гурван монгол банхар дэлхийн аваргын 11 дүгээр группийн аварга болж, “Best in Group” мөнгөн цом хүртсэн байна. Дэлхийн нохой судлалын холбоо нь нийт нохдын ажлын чиглэл, үүрэг зориулалтаар 10 группт ангилдаг бөгөөд уг холбоонд бүртгэгдээгүй ч бүртгүүлэхээр төлөвлөж байгаа үүлдрийн нохдыг 11-р группт тооцон өрсөлдүүлдэг байна.  Монголын баг  ирэх жил албан ёсоор бүртгүүлээд “World dog show-2025” шоунд дахин өрсөлдөнө гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Монгол банхар үүлдрийн нохойг ийнхүү олон улсад анх удаа, тэмцээний 200 гаруй шүүгч, Олон улсын нохой судлалын холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүд тэргүүтэй 30 мянга гаруй хүний өмнө танилцуулжээ.   

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.