images

WNBA-н гурван удаагийн аварга зодог тайлах гэж буйгаа зарлалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   WNBA-н гурван удаагийн аварга, лигийн хоёр удаагийн MVP буюу үнэ цэнтэй тоглогч, Олимпын наадмын хошой алтан медальт Кандэс Паркэр зодог тайлах гэж буйгаа ням гарагт зарлалаа. Тэрбээр WNBA-д 16 жил тоглосон хэдий ч энэ жил ч шилдгүүдийн тоонд багтаж буй тамирчин тул түүний энэ мэдэгдлийг сагсан бөмбөгийн лигийн бусад тамирчин, шүтэн бишрэгчид нь гайхаж хүлээн авчээ. К.Паркэр саяхнаас “Las Vegas Aces” багт тоглож байгаа бол замналынхаа ихэнх хугацаанд “Los Angeles Sparks” багт тогложээ. Бүсгүй анх 2008 онд Америкийн үндэсний лигийн сонгон шалгаруулалтад нэгт жагсан орсон аж. Мөн К.Паркэр нь WNBA-н түүхэнд гурван өөрт багт тоглож аварга болсон, нэг жилийн дотор шилдэг рүүки буюу анхлан тоглогч, MVP шагналыг авсан цор ганц тамирчин билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.