images

“Cartier” брэндийн ээмгийг 13 доллароор худалдаж авчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   Тансаг зэрэглэлийн үнэт эдлэл үйлдвэрлэгч “Cartier” компанийн вэбсайт дээрх үнийн мэдээлэл алдаатай байсны улмаас 13 мянган долларын үнэтэй алмазан шигтгээтэй алтан ээмгийг мексик эр 13 доллароор өнгөрсөн оны 12 дугаар сард худалдан авчээ. "X"-тээ бичсэнийг нь үзвэл тэрбээр анх Instagram” гүйлгэж байгаад “Cartier” брэндийн хямдралтай бүтээгдэхүүний жагсаалтад асар хямдхан ээмэг олж харсан тухайгаа "New York Post" сонинд ярьжээ. Ингээд 13 мянган доллар давсан үнэтэй ч 13 доллар буюу 237 песо болсон ээмгийг харуутаа худалдаж авсан байна. Компани ч энэ явдлыг даруй мэдэж төлбөрийг буцаахын хамт нэг шил оргилуун дарс, савхин гоёл чимэглэлийн хамт илгээн уучлал гуйж, захиалгыг цуцлахыг оролджээ. Харин худалдан авагч улсынхаа Хэрэглэгчийг хамгаалах агентлагт хандсан байна. Агентлаг, компани хоёр энэ асуудлын талаар хэвлэлд хариу өгөөгүй ч мексик эр ээмгийг хүлээж авсан зургаа "X"-т оруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.