images

Баянхонгор аймагт 1000 цэнгээнт бүжигчин чуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-30


   Баянхонгор аймагт энэ сарын 27-29-ний өдрүүдэд нийтийн цэнгээнт бүжиг, спорт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, хотын дүүргүүдээс 5-85 насны тамирчид ирж оролцжээ. Тухайлбал, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорнод, Дорноговь, Ховд зэрэг аймгаас, Улаанбаатар хотоос "Сарны танго", "Пирамид", "Гүн галуутай", "Рояал" зэрэг хамтлагийн 1000 гаруй бүжигчид оролцсон байна. Монголын бүжгийн нэгдсэн холбоо, Монголын цэнгээнт бүжгийн багш нарын нэгдсэн холбоод тус тэмцээнийг хамтран зохион байгуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.