images

Илон Маск Хятадад айлчлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-30


   "Tesla” компанийн захирал Илон Маск Энэтхэгт очиж Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах байснаа хойшлуулж, ням гарагт Бээжинд гэнэтийн айлчлал хийлээ. Энэ айлчлалаар тэрбээр бүрэн автомат жолоодлогын программ хангамж бүтээх талаар албаны хүмүүстэй ярилцах, гадаад руу өгөгдөл шилжүүлэх зөвшөөрөл авахаар очсон байж магадгүй ажээ. И.Маск юуны өмнө Хятадын Худалдааны яамны дэд сайд, яг одоо Бээжингийн авто үзэсгэлэнг гардан зохион байгуулж байгаа Рэн Хонбин нарын хүмүүстэй уулзжээ. “Tesla” компани уг үзэсгэлэнд 2021 оноос хойш оролцоогүй байна. Тус компани Хятадын зах зээлд нэвтэрсэн арав гаруй жилийн хугацаанд 1.7 сая автомашин худалдсан бөгөөд Шанхай дахь үйлдвэр нь дэлхийд том тооцогддог.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.