images

Дархан: Европын сэргээн босголтын банкны хөрөнгөөр 250 ортой эмнэлэг барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-30


   Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол улсын Засгийн газарт 43.2 сая ам.долларын зээл, эрүүл мэндийн салбарт таван сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон билээ. Уг тусламжаар Дархан хотод орчин үеийн 250 ортой эмнэлэг барихаар болсон байна. Эмнэлэг ашиглалтад орсноор Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хавдрын оношилгоо, эмчилгээг нэвтрүүлэх бөгөөд орон нутаг дахь эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах ажээ. Үүний зэрэгцээ эрчим хүч болон усны хэмнэлттэй ногоон барилгын стандартыг нэвтрүүлсэн анхны барилга болох гэнэ. Төслийн багийнхан эмнэлгийн барилгад олон улсын "Excellence in Design for Efficiency" (EDGE) гэрчилгээ авахыг зорьж байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар ЕСБХБ Монголд 140 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 2.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Эдгээр хөрөнгө оруулалтын 90 орчим хувийг хувийн хэвшлийн компаниудыг дэмжихэд зориулжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.