images

Монгол жүдочид багаараа Азийн аваргын мөнгөн медаль авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


   2024 оны Ази тивийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 20-23-ны өдрүүдэд Хонконгт болж өндөрлөлөө. Тус тэмцээний холимог багийн төрөлд монгол тамирчид мөнгөн медалийн эзэд болов. Манай тамирчид нэгдүгээр тойрогт Тайванийн багийг 4:2 харьцаагаар, хоёрдугаар тойрогт Узбекистаны багтай өрсөлдөж 3:3 харьцаагаар тэнцэн нэмэлт нэг барилдаанд ялснаар 4:3 харьцаагаар хожжээ. Улмаар алтан медалийн төлөө Японы багтай барилдаж ялагдан мөнгөн медалийн болзол хангасан байна. Харин манай улсаас -66кг жинд барилдсан Б.Эрхэмбаяр, -48кг жинд Б.Баасанхүү, -57кг жинд Л.Энхрийлэн нар тус тус алтан медалийн эзэд болов. Түүнчлэн  -63кг жинд Б.Ганхайч, +78кг жинд А.Адъяасүрэн, -90кг жинд Г.Алтанбагана нар мөнгөн медаль хүртсэн бол -52кг жинд Л.Сосорбарам, -70кг жинд Б.Ням-эрдэнэ, -78кг жинд О.Хүслэн, -60 кг жинд Б.Цогт-Очир, -100 кг жинд Б.Гончигсүрэн нар тус тус хүрэл медаль хүртжээ. 

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.