images

Хэнтий: Цагдаагийн алба хаагчдад 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


   Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ жил нийт 65 сая төгрөгийн үнэ бүхий нөүтбүүк болон дагалдах хэрэгсэл, принтер, суурин компьютер зэрэг тоног төхөөрөмжийг төрийн албан хаагчдад олгохоор болжээ. Энэ хүрээнд Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад найман сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгоод байгаа бол өчигдөр Цагдаагийн газрын албан хаагчдад 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгосон байна. Хэнтий аймаг нь энэ жил төрийн албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцлийг сайжруулах, тоног төхөөрөмжөөр хангах, цаашлаад тэдний нийгмийн баталгааг хангах чиглэлээр ажиллаж байгаа ажээ. Иймд эхний ээлжид төрийн байгууллагуудад дутагдалтай байгаа болон шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.