images

Монгол, Оросын хилийн таван боомт Хөдөлмөрчдийн баяраар амарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


  ОХУ-д нийтээр тэмдэглэдэг Хөдөлмөрчдийн баярын өдрүүд энэ сарын 28-30-ны хооронд тохиож байна. Монгол, Орос улсын Засгийн газар хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг. Иймээс Хөдөлмөрчдийн баяраар Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг авто замын таван боомтыг түр хугацаанд хаах ажээ. Мөн Боршоо боомт 29, 30-ны өдрүүдэд амрах юм байна. Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.