images

Монгол банхар Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


   Дэлхийн аварга шалгаруулах нохойн үзэсгэлэн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хорват улсын нийслэл Загреб хотноо болох гэж байна. Тус тэмцээнд дэлхийн улс орнуудаас нийт 18355 нохойг авчирч оролцуулах ажээ. Манай улсаас найман хүнтэй баг Хангарьд, Гүен, Толигор нэртэй гурван монгол банхарыг авч Загреб хотод очсон бөгөөд түүхэнд анх удаа монгол банхар үүлдэр олон улсын дэвжээнээ дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын өмнө гарах гэж байгаа юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн талбайд монгол гэр барьж, үндэснийхээ өв соёлыг сурталчлах ажлуудыг хийхээр бэлджээ. Монгол банхарууд дөрөвдүгээр сарын 28-ны Ням гарагт 08 цагаас “World Dog Show 2024” болон “Croatia Winner” үзэсгэлэн тэмцээнд оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.