images

Монгол хүн ФИБА-гийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-24


   ФИБА-гийн Дэлхийн сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоо (WABC)-ноос Энэтхэг улсын Ченнай хотод энэ сарын 27-29-ны өдрүүдэд дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтад Монголоос “Athletes in Action” клубын дасгалжуулагч Э.Ариунболд хамрагдахаар болжээ. Тэрбээр энэ сарын 25-ны өдөр Энэтхэг улсыг зорино. ФИБА, Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоотой хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гурван сарын турш сургалт зохион байгуулж С зэрэглэлийн лицензийг олгосон бөгөөд цаашид жил бүр хийхээр болжээ. Уг сургалтанд сонгогдох үндсэн шалгуур нь сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар мэргэжлийн түвшинд ажилласан байдал, англи хэлний мэдлэг байжээ. Улмаар Э.Ариунболд тус сургалтанд хамрагдсанаар Монгол улсаас анх удаа олон улсын дасгалжуулагчийн сургалт зохион байгуулах эрх буюу FIBA Coach Instructor лицензтэй болох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.