images

Австралийн анхны сансрын нисгэгч сургалтаа амжилттай дүүргэлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Австралийн анхны, Европын дөрвөн шинэ сансрын нисгэгч үндсэн бэлтгэлээ дуусгаж анхны нислэгийн даалгавраа биелүүлэхэд бэлэн боллоо. Европын сансрын агентлаг даваа гарагт "Hoppers" гэж хочилсон таван сансрын нисгэгчийн төгсөлтийн баярыг тэмдэглэсэн байна. Эдгээр нисгэгчийг сансарт нисгэхээр 2022 онд сонгон шалгаруулж авсан билээ. Нэг жилийн хугацаанд тэд сансрын хөлгийн систем, сансарт алхах, нислэгийн инженерчлэл, робот техник, амьдралыг дэмжих системтэй танилцаж, зааварчилгаа авч, амьд үлдэх эрүүл мэндийн сургалтад хамрагдсан байна. Ирээдүйд тэднийг сар луу илгээхгүй юм гэхэд олон улсын сансрын станц руу явуулж ажиллуулах бөгөөд тэдэнтэй хамт нөөцөд 12 сансрын нисгэгч бэлтгэжээ. Таван нисгэгч дундаас Шведийн Маркус Уандт нэгдүгээр сард “Axiom-3” даалгаврын багт багтаж Олон улсын сансрын станцад 14 хоног ажилласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.