images

Олон улсын цөмийн энергийн агентлаг Фүкүшимад удаах шалгалтаа хийж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Япон улс Фүкүшимагийн "Дайчи" атомын цахилгаан станцын хөргүүрт ашигласан усыг цэвэршүүлж цацраг идэвхгүй болгон Номхон далайд өнгөрөгч оны наймдугаар сараас цутгаж эхэлсэн билээ. Иймд Олон улсын цөмийн энергийн агентлагаас хоёр дахь удаагийн хяналтаа пүрэв гарагт эхлүүлэв. Анхны шалгалтыг усыг асгаж эхлэх үед хийж тритиумын хэмжээ нь хүн, амьтан, хүрээлэн буй орчинд аюулгүй хэмжээнд байна гэж үнэлсэн юм. Энэ удаа далайн усан дахь цацраг идэвхийн түвшинг хянахаар Аргентин, Австрали, Их Британи, Канад, Хятад, Франц, Өмнөд Солонгос, Америк, Вьетнамын мэргэжилтнүүд Японд очжээ. Одоогийн байдлаар далайд нийт 31200 тонн цэвэршүүлсэн усыг дөрвөн удаагийн оролдлогоор нийлүүлээд байна.

Эх сурвалж: "Kyodo News" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.