images

Хойд Солонгосын анимэ бүтээгчид гадаадын анимэ бүтээл дээр ажилласан уу?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Хойд Солонгосын талаар мэдээлэл бэлтгэдэг АНУ-ын “38 North” вэб сайт даваа гарагт олон нийтэд хүргэсэн судалгааны тайландаа Хойд Солонгосын анимэ бүтээгчид тухайн улсын хуулиар бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог ч АНУ, Японы студийн хөтөлбөр дээр ажилласан байж магадгүй талаар мэдээллээ. Тодруулбал, ирэх долоодугаар сараас шинэ цуврал нь гарах япон анимэ "Dahliya In Bloom" болон “Amazon Prime” сувгаар гарч эхлэх АНУ-ын Калифорниа мужид төвтэй “Skybound Entertainment” компанийн бүтээл "Invincible" киноны гуравдугаар бүлэг дээр ажилласан гэжээ. Гэхдээ дээрх байгууллагуудад Хойд Солонгосын анимэ бүтээгчидтэй хамтран ажилласнаа илтгэх нотлох баримт байхгүй гэсэн байна. Харин үүнийг Хойд Солонгосын интернэтийн серверээс олдсон хятад хэл дээрх тайлбар, зааварчилгаа бүхий файлд үндэслэн студи болон анимэ бүтээгчид хоорондоо мэдээлэл дамжуулсан гэж үзэж болохыг Вашингтонд төвтэй "Stimson Center" судалгааны төв мэдээлжээ. Ингэхдээ тус файлаас яг хэн, ямар байгууллага мэдээлэл дамжуулсныг мэдэх боломжгүй ч Хойд Солонгосын байгууллага нь Пёньян дахь SEK студи байх магадлалтай гэв. Хойд Солонгост анимэ үйлдвэрлэл сайн хөгжсөн бөгөөд студиүд нь гадаадын компаниудтай гэрээгээр хамтран ажиллаж орлого олдог ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.