images

Абэ Акиэ Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бэлэвсэн эхнэр Абэ Акиэ өнгөрөгч нэгдүгээр сард болсон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Лай Чин-Тэгийн тангараг өргөх ёслолд оролцохоор боллоо. Ардчилсан хөгжлийн намын дарга, одоогоор дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Лай Чин-Тэ нь ирэх тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөнө. Энэ тухай Тайванийн хууль тогтоох байгууллагын (юань) гишүүн Лин Чү-Ин цахим хаягтаа “Удахгүй болох тангараг өргөх ёслолд Абэ Акиэ ирж оролцох нь хоёр улс гэр бүлийн гишүүд, ах дүүсийнх мэт харилцаатайг харуулж байна” гээд хамт авхуулсан зургуудаа нийтэлсэн юм. Ерөнхийлөгч болж буй Лай Чин-Тэ нь 2022 онд Токиогийн Буддын шашны сүмд болсон Абэ Шинзогийн оршуулгад оролцож байв.

Эх сурвалж: "Kyodo News" агентлаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.