images

Азербайжан, Армени улсууд хилийн маргаанаа шийдэж хэвийн харилцаатай болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Азербайжан, Армени улсууд хилийн маргаанаа эцэслэхээр тохиролцож хилийн цэс шинээр тогтоох ажлыг эхлүүлснээ мягмар гарагт мэдээллээ. Ингэснээр хэдэн арван жил үргэлжилсэн мөргөлдөөнөө зогсоож, хоёр улсын цаашдын харилцааг хэвийн болгоход анхаарч эхэлснээ дуулгав. Өнгөрсөн сард Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед тэдний бүрэлдэхүүнд байсан хилийн дөрвөн тосгоныг буцаан өгөх тухай Бакугийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн юм. Улмаар хоёр улс өнгөрсөн долоо хоногт ЗХУ-ын үеийн газрын зураг дээр үндэслэн хилийн заагийг тодорхойлох ажлыг эхлүүлжээ. Энэ ажлыг тухайн улсуудын Дотоод хэргийн яам хариуцан хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: "DailySabah" сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.