images

Тэйлор Свифтийн шинэ цомог хэд хэдэн шинэ амжилт тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-24


   Поп дуучин Тэйлор Свифтийн өнгөрөгч баасан гарагт олон нийтэд цацсан “The Tortured Poets Department” цомог нь “Spotify”, "Amazon Music”, “Apple Music” зэрэг хөгжмийн платформд орсон анхны өдрөө хамгийн олон хүн сонссон цомог болж хэд хэдэн шинэ амжилт тогтоолоо. Энэ нь дуучны 11 дэх цомог бөгөөд сонсогчид нь зөвхөн “Spotify” дээр гэхэд 300 сая удаа сонссон байна. Бүр тодруулбал, тус платформ дээр ердөө 12 цагийн дотор хамгийн олон хүн сонссон цомог боллоо. Мөн “Apple Music” дээр эхний өдрөө хамгийн олон хүн сонссон бүх цагийн үеийн шилдэг поп дууны цомог болсныг мэдээлэв. Харин “Amazon Music” дээр ердөө гурав хоногийн дотор л эхний долоо хоногтоо дэлхий даяар хамгийн олон стрийм хийсэн цомог болсон гэжээ. Цомгийн дуунуудаас Пост Мэлоунтай хамтарсан “Fortnight” дууг нь хүмүүс хамгийн их сонсож байна. Т.Свифтийн “Midnights”, “1989” цомгууд “Spotify” дээрх нэг өдрийн дотор хамгийн олон хүн сонссон цомгийн өмнөх амжилтыг эзэмшиж байсан юм. Өнгөрөгч 2023 онд тус платформ дээр Т.Свифтийн дуунуудыг 26.1 тэрбум удаа тоглуулсан тул тэр хамгийн их стриймтэй уран бүтээлчээр тодорсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.