images

Сонгуулийн хуулийг фэйсбүүк орчинд мөрдүүлэхэд "Мета" компани хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   "Мета" компанийн Ази, Номхон далайн бүс, төв Ази хариуцсан олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Тэд энэ сарын 22-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж фэйсбүүк орчинд УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, сонгуулийн сурталчилгааг ил тод, шударга байлгахад хамтарч ажиллах, хуурамч мэдээлэл, хаягийг бууруулах технологийн боломж, олон улсын чиг хандлага болон "Мета" компанийн бодлого зохицуулалт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар санал солилцжээ. Улмаар "Мета" компанийн төлөөлөгчид нь Сонгуулийн ерөнхий хороотой хамтран цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ил тод, хариуцлагатай, сонгуулийн шударга тогтолцоог дэмжихэд улс төрийн нам, эвсэл болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулсан сургалтыг энэ сарын 25-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.