images

Тохижилт, үйлчилгээний ажилчдын 100 хүүхдийг Германд сургана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллар болгож, хүүхдүүдийг нь гадаадад төлбөргүй сургахаар болсон билээ. Улмаар эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургахад бэлтгэж өнгөрсөн оны 12 дугаар сард НЗДТГ, “Цэсэн боловсролыг дэмжих сан” төрийн бус байгууллага, Германы Тюрингэн мужийн FAV service GMBH байгууллагатай гурван талт санамж бичиг байгуулж, хүүхдүүдийг нийтийн аж ахуйн чиглэлээр сургах хэлцэл хийжээ. Иймд шалгуур хангасан 100 хүүхдийг Монголд үнэ төлбөргүй хэлний бэлтгэлд сургаж герман хэлний DSD шалгалтын B2 түвшинд тэнцвэл тус улсад сургахаар явуулна. Тэдний хэлний сургалтын төлбөрийг нийслэлийн төсвөөс гаргах бол сонгон суралцуулах мэргэжил нь хүнсний технологич, системийн интеграцийн мэдээллийн технологи, бетон ба төмөр бетон, токарьчин, цэцэрлэгжүүлэлт, метро, нийтийн тээврийн инженер засварчин, дулааны слесарь, агуулах логистик, гүний байгууламж байх ажээ. Германд суралцах хугацаандаа мэргэжлээрээ цалинтай дадлага хийж сард 1000 еврогийн тэтгэлгээр ажиллах боломжтой гэдгийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.