images

Монгол, Өмнөд Солонгос улс уламжлалт эмийн салбарт хамтран ажиллана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-23


    Монголын Боловсрол, шинжлэх ухааны яам, “Монос” групп, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Өмнөд Солонгосын Өмнөд Кёнсан муж, Ёндок муж, Дэгү Хаан их сургууль хамтран зургаан талт хамтын ажиллагааны санамж бичигт дөрөвдүгээр сарын 18-нд гарын үсэг зурлаа. Ингэснээр “Торгоны зам” уламжлалт эмийн олон улсын хамтын ажиллагааны төслийг хамтран хэрэгжүүлэх ажээ. Энэ төслөөр “Монос” групп, ЭЗШУИС-д олон улсын судалгааны эмийн төв байгуулах, багш, судлаачдыг сургалтад хамруулж чадавхжуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эмийн үйлдвэрүүдэд орчин үеийн эмийн технологийг танилцуулах, уламжлалт эмийн орц найрлагад тулгуурлан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийг түгээх маркетингийн санаачилга гаргахад хамтран ажиллах зорилготой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.