images

Канадад байсан “Монгол” нэртэй сууринд мод тарьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яам, Канадын Маркам хотын захиргаатай хамтран энэ сарын 20-ны өдөр тус хотын үндэсний “Руж” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Учир нь тус паркад Умард Америкт байгаа цорын ганц “Монгол” нэртэй суурин байсныг тэмдэглэн Элчин сайд Э.Сарантогос, Маркам хотын дарга Франк Скарпитти, “Руж” үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Жеффри Синибалди, Торонто хот дахь Монголын Өргөмжит консул Брайон Уилферт нар хамтран агч мод тарьжээ. Агч мод нь Канадын бэлгэ тэмдэг гэгддэг бөгөөд цаашид цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нэрийг тэмдэглэн дурсгалын пайз тогтоохоор болсныг Монголын элчин сайдын яамнаас мэдээлэв. XVIII зууны сүүл, XIX зууны эхээр Европоос цагаач иргэд анх Канадын Онтарио мужийн Маркам хотын хүрээнд ирж суурьшсан нь “Монгол” нэртэй суурин болжээ. Уг сууринд дэлгүүр, хоолны газар, дархны газар, мужааны сургууль, тэрэг хийдэг газар, гуталчны газар, сүм зэрэг барилга байгууламжууд олон байсан аж. 1841 онд Жэймс Шаннон хэмээх хүн энэ нутагт анх уушийн газар байгуулан улмаар 1865 Дэвид Найзуандер шуудангийн салбар нээх хүсэлт гаргахдаа “Монгол” гэдэг нэр сонгож авснаар суурин газрын эхлэлийг тавьсан түүхтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.