images

Хилийн застав, цэргийн ангиудад хүүхэд харагч бэлтгэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


    Энэ сарын 11-15-ны өдрүүдэд 15 аймаг, гурван дүүргийн хилийн заставын анги, салбарын 23 хүүхэд харагч, Зэвсэгт хүчний цэргийн ангийн 9 хүүхэд харагчид цахим сургалтад хамрагдлаа. Тэд “Хүүхэд харагчийг бэлтгэх жишиг хөтөлбөр”-ийн дагуу нийт таван өдрийн турш 40 цагийн сургалтад хамрагдаж, мэргэшлийн гэрчилгээ авчээ. Сургалтыг Үндэсний сургагч багш нар явуулсан байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ онд хүүхэд харах үйлчилгээг зорилтод бүлэг, алслагдсан бүс нутаг, хилийн застав, цэргийн ангид өргөжүүлэн тэлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг түлхүү хамруулан, эцэг эх, асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хангах зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд хилийн заставын 120 хүүхдийг, Зэвсэгт хүчний цэргийн ангийн 45 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулахаар болж шинэчилсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.