images

Венецийн дүрслэх урлагийн биенналийн шилдгүүд тодорлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-23


   Олон улсын 60 дахь удаагийн дүрслэх урлагийн Венецийн биенналийн дүн өчигдөр гарч шилдгүүд тодорлоо. Шилдэг оролцогч улсад олгодог “Алтан арслан” шагналыг Австрали улс (уран бүтээлч Арчи Мур) авсан байна. Харин энэ ангилалд тусгай шагналыг Косовогийн уран бүтээлч Дорунтина Кастрати хүртсэн бол Олон улсын үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийн шагналыг Шинэ Зеландын “Mataaho” бүлгэм авчээ. Мөн үзэсгэлэнгийн шилдэг залуу оролцогчид олгодог “Мөнгөн арслан” шагналыг Германы Хамбург, Нигерийн Лагос хотуудад амьдардаг Каримах Ашадуд өгчээ. Улмаар шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр тусгай шагналын эзэн тодруулахаар шийдэж 1936 онд Палестины Йерусалимд төрсөн, өдгөө АНУ-ын Нью-Йорк хотноо амьдардаг Самиа Халаби, Аргентины залуу уран бүтээлч Ла Чола Поблэтэд олгосон байна. Манай улсаас энэ үзэсгэлэнд уран барималч А.Очирболд оролцож Монголын павильонд “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бүтээлүүдээ дэлгэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.