images

Монголын тэргэнцэртэй сэлэмт тулааны анхны дасгалжуулагч Унгарт суралцана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Олон улсын туялзуур сэлэмний холбооны Будапештийн дасгалжуулагчийн академид суралцах болзлыг монгол дасгалжуулагч М.Мөнхтулга хангажээ. Тэрбээр "Флеш" болон “Олимпик” туялзуур сэлэмний клубт багшилдаг бөгөөд Монголын тэргэнцэртэй сэлэмт тулааны анхны дасгалжуулагч юм. Мөн тэр одоо Монголын тэргэнцэртэй сэлэмчдийг Азийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулан оролцож байгаа билээ. Унгарын нийслэл Будапештэд төвтэй уг дасгалжуулагчийн академид Монголоос өмнө нь Л.Шинэтулга,  Б.Гэрэлмаа нар сонгогдон суралцаж байв. Академид нийт найман суралцагч 360 хичээлийг англи хэл дээр гурван сарын хугацаанд судалдаг байна. Улмаар хичээлийн төгсгөлд суралцагчид шалгалт өгч, FIE-ээс хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшлийн сертификат гардаж авдаг ажээ. Түүнчлэн академид таваас доошгүй жил ажилласан туршлагатай мэргэжлийн дасгалжуулагчдыг суралцуулж, төгсөөд хоёр жилийн хугацаанд өөрийн үндэсний холбоонд туялзуур сэлэмний дасгалжуулагч ажиллах шаардлагыг Олон улсын туялзуур сэлэмний холбооноос тавьж байгаа ажээ.

  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.