images

Монголын байгаль хамгаалалд зориулж АНУ 71 сая долларын хандив өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Монгол улсад ирэх 15 жилийн хугацаанд байгаль хамгаалах тогтвортой санхүүжилт бий болгох зорилготой “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж, 198 сая долларыг байгаль хамгаалалд зарцуулахаар болсныг БОАЖЯ-наас өчигдөр зарлалаа. Уг хөтөлбөр нь байгаль орчныг нутгийн иргэдийн оролцоотойгоор урт хугацаанд өөрийнх нь зүй тогтлын дагуу хайрлан хамгаалахад чиглэх бөгөөд дэлхийн 70 гаруй улс оронд байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “The Nature Conservancy” (TNC) байгууллага нь тус хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Одоогоор хөтөлбөрийн үйл ажиллагаанд АНУ-аас буцалтгүй тусламж хэлбэрээр 71 сая доллар хандивлаж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэ санхүүжилтийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежмэнтээр хангаж, байгалиа хамгаалах тогтвортой хөрөнгө бий болгоход зориулна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.