images

Монгол энхийг сахиулагчид 1000 километр замд хангалтын цувааг хамгаалж явжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн Бентью хотоос Вау хотын чиглэлд 1000 орчим километр замд хангалтын цувааг хамгаалж явжээ. Цэргийн багаас томилогдсон бүрэлдэхүүн Юнити мужид үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг НҮБ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах шатахуун, барилгын материал, хүнсний хангалтыг ачсан цувааг Бентью хотод хүргэж өгсөн байна. Монгол цэргүүд өмнө нь Өмнөд Суданы нийслэл Жуба хотоос Абьемном сууринд цэргийн багийн шинэ техникээ татан авахад 1000 орчим километрыг туулж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ удаагийн цувааг хамгаалж яваа монгол цэргүүд 82 удаагийн орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрсөн бөгөөд ахлах офицер, дэд хурандаа Х.Ууганбаатар ахалж явжээ. НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманианы тушаалаар энэ оны нэгдүгээр сараас хангалтын цувааны аюулгүй байдлыг НҮБ-ын цэргүүд хариуцаж эхэлсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.