images

Хятад: Дэлхийд анх удаа өндөр нарийвчлалтай сарны геологийн атлас хэвлүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Хятад улсын ШУА-ийн Геохимийн хүрээлэн өнгөрөгч бямба гарагт дэлхийд анх удаа өндөр нарийвчлалтай, 1:2.5 сая масштабтай сарны геологийн атлас хэвлэлээ. Атлас хятад, англи тайлбартай бөгөөд ирээдүйн сарны судалгааны ажилд чухал хэрэг болох газрын зураг, өгөгдөл бүхий суурь мэдээлэл болох юм. Энэ тухай алдартай сар судлаач, академич Оуян Зиюань “Сарны геологийн атлас бол сарны судалгааны хувьсгал, судалгааны станц босгох байршлыг сонгоход чухал ач холбогдолтой. Мөн ангараг гарагийн адилаар нарны аймгийн бусад гараг болон дэлхийг илүү сайн ойлгоход бидэнд тусална” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.