images

Япон: Дахин боловсруулсан материалаар живх хийжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Японы эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон корпорац болох “Unicharm” дахин боловсруулсан материалаар хийсэн живхээ өнгөрөгч бямба гарагт мужийнхаа 68 дэлгүүрт борлуулж эхэллээ. Ингэхдээ ашигласан живхийг түүхий материал болгон дахин боловсруулаад шинэ живх хийсэн байна. Үүнийг хэвтээ дахин боловсруулалт гэдэг. “Unicharm” корпорац нь бидний мэдэх "MamyPoko" живхийг үйлдвэрлэдэг бөгөөд дахин боловсруулсан "MamyPoko" брэндийн живх гаргасан нь энэ юм. Тус компани живхийг дахин боловсруулахдаа озон буюу O3 ашиглан бактерийг нь устгаж, эвгүй үнэрийг нь даржээ. Сонирхуулахад, "Unicharm" компани 2022 онд насанд хүрсэн хүний живхийг дахин боловсруулсан материалаар хийж зах зээлд нийлүүлсэн туршлагатай юм. Тэр живхийг настнууд асрах газар, эмнэлэгт хэрэглэдэг. Шинээр гаргасан хүүхдийн живх боодолдоо 42 ширхэгтэй нь 1078 иен буюу долоон долларын үнэтэй гэнэ. Гэхдээ энэ нь тус компанийн энгийн живхнээс үнэтэй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.