images

Аргентин улс НАТО-д нэгдэх хүсэлт гаргав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   Аргентин улс өнгөрөгч пүрэв гарагт улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны томоохон түншлэл болох НАТО-д нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргалаа. Харин үүний хариуд НАТО-гийн Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Мирсэа Жэоана “Аргентин улс Латин Америкт чухал үүрэг гүйцэтгэдэг. Улс төр, практикт хамтын ажиллагаагаа ойртуулах нь хоёр талд ашигтай” гэжээ. Мөн АНУ-аас тус улсын армид 20 гаруй жилийн дараа анх удаа 40 сая долларын санхүүжилт олгохоор болсон юм. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн эхээр Аргентин улс Даниас “24 American F-16” байлдааны нисдэг тэрэг худалдан авч зэвсэг техникээ шинэчлэн сайжруулжээ. Одоогийн НАТО-гийн гишүүн улсууд нь Европын орнууд, Турк, Канад, АНУ зэрэг нийт 32 орон юм. Аргентин энд нэгдэн ороход бүх 32 орны зөвшөөрөл хэрэгтэй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.