images

Монгол улс гуравдугаар сард 8.21 сая тонн нүүрс олборложээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улс өнгөрөгч гуравдугаар сард 8.21 сая тонн буюу хоёрдугаар сараас 21.5, өмнөх оны мөн үеэс 33 хувиар их нүүрс олборложээ. Ийнхүү нүүрсний олборлолт нэмэгдсэн нь манай томоохон хэрэглэгч болох Хятад улсын хэрэгцээтэй холбоотой гэнэ. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтоор 10 сая гаруй тонн бүтээгдэхүүн тээвэрлэсний 9.78 сая тонн нь нүүрс байсан юм. Тодруулбал, 2023 оны эхний улиралтай харьцуулахад 25.13 хувиар их нүүрс урд хөршид нийлүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.