images

Монгол, Куба улсууд хөдөө аж ахуйн биотехнологийн салбарт туршлага солилцов

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Монгол, Кубын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын төлөөллүүд өнгөрөгч баасан гарагт цахимаар хуралдаж газар тариалан, мал аж ахуйд тулгуурласан биотехнологийн хөгжлийн талаар ярилцжээ. Хуралд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Кубын биотехнологийн “Labiofam S.A.” группын захирал тэргүүтэй хүмүүс оролцсон байна. Энэ үеэр “Labiofam S.A.” групп зарим бүтээгдэхүүнээ танилцуулав. Тухайлбал, малын вакцин, био бордоо, биопестицид зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үр дүн, орчин үеийн биотехнологийн үйлдвэр, шинжлэх ухааны үйл ажиллагааны талаар ярьсан байна. Мөн үлийн цагаан оготнын эсрэг, хүн, амьтанд аливаа сөрөг нөлөөгүй “Biorat” бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Тарьж буй ургамал, бэлчээр, хотоо үлийн цагаан оготноос хамгаалахад хэрэглэж болох уг бүтээгдэхүүнээ 39 жилийн өмнө бүтээж Латин Америкийн 23, Кариб, Африк, Азийн орнуудад гаргасан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.