images

Италийн хоёр их сургуульд Монгол соёл судлалын төв байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Италийн Флоренц, Пармагийн их сургуульд Монгол соёл судлалын төвийг энэ сарын 19-нд албан ёсоор нээв. Тус төвүүд нь монгол хэл, соёлын өвийг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн энэ төвийг Монгол, Италийн Засгийн газар хооронд байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, цаашид хоёр орны соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд түлхэц болно хэмээн албаныхан мэдээлж буй юм. Төвийн нээлтийн ёслолд Флоренцийн их сургуулийн захирал Аллесандра Петручи, Пармагийн их сургуулийн дэд захирал Мария Чечилия Манчини нар үг хэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир илтгэл тавьж, багш нар, хоёр улсын оюутнууд олноор оролцсон байна. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Монгол хэл, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх Монголын соёлын төвийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн байгуулна" гэсэн зорилт тусгасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.