images

Монгол, Люксембургийн эмч нар зүрхний нарийн мэс засал хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Улсын гуравдугаар төв эмнэлэг Люксембург улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран энэ сарын 14-19-ний өдрүүдэд манай улсад бие даан эмчлэх боломжгүй зүрх, том судасны нарийн төвөгтэй мэс заслын тохиолдлуудад нарийвчилсан үзлэг оношилгоо хийлээ. Эмч нарын баг мэс заслын заалттай нийт 20 хүнд зөвлөгөө өгснөөс гадна долоон том хүн, гурван хүүхдэд яаралтай мэс засал хийжээ. Түүнчлэн зүрхний митрал хавхлагын мэс заслын дараах зүрхний ховдлын дутагдлын шалтгаан, түүнийг засах арга техник, зүрхний мэс заслын нээлттэй хагалгаанд ашиглах онол дадлага хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгуулсан байна. Мөн тус эмнэлэгт Люксембург улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.