images

Монгол хоккейчид IV дивизионы дэлхийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Кувейт улсад болсон шайбтай хоккейн дөрөвдүгээр дивизионы ДАШТ-д Монголын хоккейчид түрүүллээ. Тус хэсгийн тэмцээнд Монгол-Индонез, Малайз-Кувейтийн шигшээ багууд учраа таарсан бөгөөд манай шигшээ баг Индонезийг 9:3, Кувейтийг 5:2, Малайзыг 14:2-оор хожсоноор III дивизионд оролцох эрхээ авлаа. Олон улсын шайбтай хоккейн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээн Кувейтийн өвлийн спортын ордны мөсөн гулгуурын талбайд дөрвөн өдрийн турш болсон юм. Манай тамирчид өмнө нь тус тэмцээний IV дивизионоос хүрэл медаль хүртэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.