images

Серби улсаас Монголд 150 мянган еврогийн тусламж илгээхээр боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-04-22


   Серби улсын Засгийн газар энэ сарын 18-нд буюу өнгөрөгч пүрэв гарагт хуралдаж манай улсад 150 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж илгээх шийдвэр гаргалаа. Энэ тусламжийг зудад өртсөн малчдад зориулан илгээх гэж байгааг тус улсын Засгийн газрын албан ёсны вэб сайтад мэдээлжээ. Ингэхдээ манай улсын эдийн засгийн гол сектор болох хөдөө аж ахуйн салбарын малчид цас зудын улмаас олон малаа алдсаныг дурдсан байна. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгээс зудад нийт өрхийн 50 хувь нь өртсөн хэмээн мэдээлснийг иш татжээ. Энэ хүмүүнлэгийн тусламж нь монгол мөнгөөр 540 сая гаруй төгрөг болох юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.