images

Д.Нацагдорж нарын Германд суралцсан талаарх баримтуудыг Үндэсний архивт авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-19


   Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр манай улсад төрийн айлчлал хийх үеэрээ 1925 онд тус улсад суралцахаар очсон 35 хүнтэй холбоо бүхий 125 хуудас баримтыг хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү баримт бичгүүд нь Германы Гадаад харилцааны яамны Улс төрийн архивд хадгалагдаж байгаад ийнхүү албан ёсны зөвшөөрөлтэйгээр манай улсын мэдэлд шилжиж байна. Баримтуудыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өчигдөр Үндэсний архивын сан хөмрөгт шилжүүлэн өглөө. Баримтууд дунд Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, М.Гомбожав нарын 35 хүн тухайн үеийн Москва дахь Германы Элчин сайдын яаманд гаргасан хүсэлт, анкет, Санкт-Петербург дэх Консулын газраас виз авахыг хүссэн өргөдөл, Берлин хотоос ирсэн зөвшөөрөл болон Монголоос Оросын нутгаар усан онгоцоор дамжин одоогийн Польш улсын боомтоор гарсныг нотлох баримт бичиг багтсан ажээ. Өрнөдөд суралцсан эдгээр сурагчид хожим ХХ зууны Монголын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон бөгөөд өнөөгийн Герман улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бодит хөрс, үндэс суурийн эхлэлийг тавьсан гэж үздэг. Монгол, Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.