images

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид авч, захирлаар нь Ж.Энхжаргаланг томилов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-19

   “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг НИТХ-ын XXII хуралдаанаар баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хүлээлгэн өглөө. Улмаар гүйцэтгэх захирлаар нь Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилов. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэн олон нийтийн оролцоотой компани болж байгаа бөгөөд энэ жилээс засвар тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчлөхөөр болжээ. Мөн гадна талбайд нь ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    у

    h

    2024-04-22

    Хариулах (0)