images

С.Зоригийн хөшөөг соёлын өвд бүртгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-19


   Улс төрийн зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх талаар Засгийн газар дөрөвдүгээр сарын 17-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд хөшөөг хамгаалалтад авах чиглэлийг өгсөн байна. Уг хөшөөг 1999 онд уран барималч Б.Дэнзэнгийн эх загвараар хүрлээр цутгаж хийсэн бөгөөд С.Зоригийн гэрээсээ ажил руугаа явдаг байсан замд буюу Төв шуудангийн замын урд, Ардчилсан холбооны цэнхэр байшингийн хойд талд босгосон юм. Түүнчлэн 2008 онд Нийслэлийн Засаг даргын 357 дугаар захирамжаар дүүргийн хамгаалалтад авсан бөгөөд эдүгээ нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.