images

Хэнтий: Шинэ музей үзэх иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-04-19


   Хэнтий аймаг өнгөрөгч онд шинэ музейн барилга ашиглалтад оруулж, үзмэр үйлчилгээгээ шинэчлэн дэглэсэн билээ. Тэгвэл шинэ музей ашиглалтад орсноос хойш музей үзэх орон нутгийн иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, 2022 оноос өмнө жилд 5-6 мянган иргэн үздэг байсан музейг 2023 оны 7 дугаар сараас хойш 16 мянган иргэн үзсэн бөгөөд орон нутгийн иргэд төдийгүй аялагчид зорин ирж үйлчлүүлдэг болжээ. 1949 онд барьсан музейн анхны барилгад түүх, угсаатан, шашин, археологийн 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг байжээ. Тэгвэл шинэ музей нь орчин үе, уламжлалт хэв маягийг хослуулсан шийдэлтэй Байгалийн өвийн танхим, Эртний түүхийн танхим тэргүүтэй нийт долоон танхим, сан хөмрөгийн 9 өрөөтэйгөөс гадна кино үзвэрийн болон хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр, үзэгчдийн амрах хэсэг, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан тохижилттой. Тус музейд Халхын Сэцэн ханы тамга, мөн угсаа залгамжилсан Сэцэн хануудын үе дамжиж ирсэн эдлэл хэрэглэлүүд болон Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын ховор нандин эд зүйлс, ХХ зууны алдарт уран дархан Тожилийн хийцийн эд зүйлс хадгалагдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.