images

Хятад: Хүн амын шинжлэх ухааны боловсрол нь 14.1 хувиар нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Хятадын Шинжлэх ухааны академи 31 мужийн 18-69 насны 289 мянган хүнийг хамруулан хүн амын шинжлэх ухааны суурь мэдлэгийн судалгаа хийжээ. Улмаар 2024 онд тус улсын иргэдийн шинжлэх ухааны боловсрол өнгөрсөн жилийнхээс 14.1 хувиар өссөн үр дүн гарсан байна. Үүнийг байршлаар нь авч үзвэл, хотод амьдардаг иргэдийнх нь мэдлэг 17.3, хөдөөгийнх нь 9.2 хувиар нэмэгдсэн байгаа аж. Мөн эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны мэдлэг сайжирч жендерийн ялгаа тун бага болсон гэнэ. Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэд шинжлэх ухааны суурь мэдлэг, мэдээлэл олж авах гол хоёр суваг нь телевиз, интернэт болохыг хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.