images

Палестин эмэгтэй кино компани байгуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Дэлхийд алдартай палестин моделиуд болох Жижи Хадид, Белла Хадид нарын том эгч Алана Хадид "Watermelon Pictures" нэртэй компани байгуулжээ. Энэ компани нь палестинчуудад зориулсан кино бүтээгч, түгээгч, санхүүжүүлэгч байх гэнэ. Гол зорилго нь үзэгчдээ шударга бус явдалтай тэмцэхэд уриалах бөгөөд хамгийн эхний төсөл нь "Walled Off" нэртэй баримтат кино аж. Тус баримтат киноны зохиолыг палестин, итали, америк гаралтай кино уран бүтээлч Вин Арфусо бичиж найруулсан байна. Тэрбээр бүтээлээрээ дамжуулан палестинчуудын амьдралд гэрэл гэгээ тусгахыг зорьсон гэнэ. Мөн түүнтэй хамт эгч дүү тавын хамгийн бага эрэгтэй дүү болох Анвар Хадид, Нельсон Манделагийн ач хүү Квэкү Мандела, “Pink Floyd” хамтлагийн ахлагч Рожэр Уотерс продюсерээр ажилласан аж. Баримтат кино тавдугаар сарын 3-наас дэлгэцнээ гарна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.