images

Азийн хамгийн урт агуйгаас хулсны баавгайн яс олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   Баруун Өмнөд Хятадын Гүйжөү мужийн Шуанхэдун агуйгаас саяхан шинжлэх ухааны судалгааны экспидецийнхэн хулсны баавгайн яс олжээ. Шуанхэдун нь уртаараа дэлхийд гуравдугаарт ордог, 409.9 км үргэлжилдэг, Хятадын төдийгүй Азийн хамгийн урт агуй юм. Одоогоор тэндээс олсон хулсны баавгайн яс, шүдийг шинжлээд насанд хүрсэн баавгайнх гэдгийг тогтоожээ. Цаашид амьдарч байсан үеийг нь тогтоох шаардлагатай байгаа гэнэ. Өнгөрсөн хугацаанд тус агуйд олон улсын судалгааны 22 экспидец ажиллаж 40 хулсны баавгайн яс олжээ. Тэдгээрээс хамгийн эртнийх нь 100 мянган жилийн өмнө, хамгийн ойрынх нь хэдхэн зуун жилийн өмнө амьдарч байсныг тогтоосон байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.