images

“Nielsen” компани ирэх Олимпын наадмын урьдчилсан таамгаа танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-04-19


   АНУ-ын маркетингийн судалгаа, дата шинжилгээний Nielsen” компани Парист болох Зуны Олимпын 33 дахь удаагийн наадам эхлэхэд 100 хоног үлдсэнийг тохиолдуулан урьдчилсан таамгаа танилцууллаа. Гэхдээ уг таамаглалаа долоодугаар сарын 26-нд наадмыг нээх хүртэл сар бүр шинэчлэх гэнэ. Одоогийн байдлаар АНУ 123 медаль авч нийт медалийн тоо болон чансаагаараа тэргүүлнэ гэж үзэж байгаа аж. АНУ нь “Токио-2020” наадмаас 113 медаль авсан билээ. Үүний дараа Хятад (89), Их Британи (66), Франц (55), Австрали (50), Япон (49), Итали (47), Нидерланд (38), Герман (36), Өмнөд Солонгос (24) орно гэж тооцоолжээ. Уг таамгаа өмнөх Олимпын наадам, түүнээс хойш болсон ДАШТ, Дэлхийн цомын тэмцээнд спортын төрөл бүрд тухайн улсын тамирчид дангаараа болон багаараа хэр амжилт үзүүлсэн талаарх өгөгдөлд үндэслэн дэвшүүлсэн байна. Сонирхуулахад, дэлхийн шилдэг эмэгтэй жүдочоор хоёр жил дараалан шалгарсан, 52 кг-ийн жинд барилддаг Японы тамирчин Абэ Үтаг ирэх Олимпын наадмаас алт биш мөнгөн медаль авна гэж дүгнэжээ. Харин ах Абэ Хифүмиг нь алтан медаль авна гэж тооцоолсон аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.